"алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төсөл (2012-2016)
Төслийн зорилго:
Боловсролын хамрагдалт, хүртээмж доогуур байгаа Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн 30 сумын малчин өрхийн 5-10 насны 7500 орчим хүүхдийн боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлнэ. Төслийн зорилтууд:
Төслийг санхүүжүүлэгч: Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийн Сан Төслийг хэрэгжүүлэгч: Хүүхдийг ивээх сан Төслийн санхүүжилт: 2,5 сая доллар Төслийн хугацаа: 4 жил (2012-2016) Төслийн хамрах хүрээ: Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн 30 сум (хүүхэд, эцэг эх, багш, олон нийт, цэцэрлэг, сургууль, дотуур байр, тус аймгуудын Насан Туршийн Боловсролын Төв, ЗДТГ) Түнш байгууллагууд:
|
гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй алслагдсан хөдөөгийн хүүхдүүдийн сурч, хөгжих хэрэгцээг хангахад тусгайлан зориулж, 5 настай хүүхдийг гэрийн нөхцөлд эцэг эхийн тусламжтайгаар сургуульд бэлтгэх багц хөтөлбөр болох эцэг эхэд зориулсан "Та өөрөө багш", хүүхдэд зориулсан "Би чадна" гарын авлагыг нэмэлт цахим хэрэглэгдэхүүн болон эцэг эхийн сонсдог хичээлийн хамт боловсруулан амжилттай туршсанаар 2000 гаруй хүүхэд үр шим хүртээд байна. Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрөөр эцэг эхтэйгээ хамтран сургуульд бэлтгэгдсэн анхны хүүхдүүд 2014 оны намар эрдмийн гараагаа эхэллээ. Төслийн зорилтот 30 сумын хэмжээнд сургуульд бэлтгэх хөтөлбөрөөр хичээллэсэн 705 хүүхэд 2014 онд сургуулийн 1 дүгээр ангид элсэн оров.
миний номын өргөө |
Сургуульд бэотгэх багц хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн болох ном, тоглоомын сан бүхий "Миний номын өргөө"-г зорилтот 30 суманд сургуулийн номын санг түшиглэн байгууллаа. Миний номын өргөөнд 30 багц байдаг. Багц бүрт 10 төрлийн ном 3 төрлийн тоглоом нийт 100 төрлийн ном, 30 төрлийн тоглоом бүхий багцыг эцэг эхчүүд ээлжлэн авч, гэртээ хүүхэдтэйгээ ажилласнаар гэр бүлийн орчинд хүүхдээ сургуульд амжилттай бэлтгэж байна.
|
хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр
Гэр бүлээсээ хол, айл болон дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийг шинэ орчинд дасан зохицох, бие даан сурч, амьдрах чадвартай болгоход туслах, 6-10 насны хүүхдүүдийн сургалт, хөгжлийг дэмжих 100 гаруй арга зүй бүхий 2 модулиас бүрдсэн "Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр"-ийг дотуур байр болон бага ангийн багш нар, эцэг эх, олон нийт зэрэг олон талт төлөөллийн оролцоотойгоор сум бүрт амжилттай хэрэгжүүлж байна.
|
Хүүхэд хөгжлийн танхим Хүүхдийн сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлэх "Хүүхэд хөгжлийн танхим"-ыг зорилтот 30 сумын сургуулийн дотуур байрыг түшиглэн байгууллаа. Тус танхимын үйл ажиллагаа нь бага ангийн хүүхдүүдийн сургууль, дотуур байрын амьдралд дасан зохицоход туслах, тэдний сурч, хөгжих үйл явцыг дэмжихэд чиглэж байгаа ба хичээлийн хоцрогдлоос сэргийлэх, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх зэргээр хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг "Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр"-ийн дагуу зохион байгуулснаар нийтдээ 4600 гаруй хүүхдэд хүрч ажиллан, бодитой үр дүнд хүрээд байна.
|
бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр
Сургуульд сурч байгаагүй болон бага ангиас сургууль завсардсан хүүхдүүдэд зориулж 1-3 дугаар ангийн Монгол хэл болон Математикийн хичээлийн 18 модуль бүхий "Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр"-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн дагуу 8-аас дээш насны малчдын хүүхдүүд эцэг эхийнхээ тусламжтайгаар гэртээ хичээллэж байгаа ба тус хөтөлбөрийн туршилтад хамрагдсан хүүхдүүдээс 8 хүүхэд бага ангидаа элсэн орлоо. Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс төсөлд бодлогын болон арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа нь төслийн хүрээнд туршсан шинэлэг санаа, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
|
олон нийтийн боловсролын зөвлөл /ОНбз/
Тухайн суманд дахь зорилтот бүлгийн хүүхдүүдийг судлан сонгох, бага боловсролын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дотоод нөөц, бололцоог ашиглан санаачлан хэрэгжүүлэх, орон нутгийн олон нийт, эцэг эх, боловсролын байгууллагуудыг манлайлан идэвхжүүлж, үр дүнтэй, тогтвортой, удаан хугацааны хамтын ажиллагааг бий болгох орон тооны бус, сайн дураар нэгдсэн, сумын иргэд, олон нийтийн саналаар сонгогдсон ОНБЗ байгуулагдсан. 30 суманд сайн дурын 270 орчим иргэн ОНБЗ-д нэгдэн иргэд, олон нийтийн санал, санаачилга дээр үндэслэн 61 тэтгэлэг хэрэгжүүлэн, 2680 хүүхдийн боловсролын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлж байна.
|